ТИ ФИНАНС ББСБ ХХК нь ГРИЙН ГРУПП-ийн үүсгэн байгуулагчийн 100%-н хөрөнгө оруулалттайгаар 2014 онд “Домог инвест” нэрээр банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй. Өдгөө ГРИЙН ГРУПП нь үйл ажиллагааны хувьд Лапша, Талын Монгол зэрэг эх орны брэндийг дэлхийд таниулах алсын хараатай ба Слава брэнд нь дэлхийн улс орнуудын дээд зэрэглэлийн чанартай бараа, бүтээгдэхүүнийг импортлон Монголынхоо хэрэглэгчдэд хүргэх зорилготой юм.

Харилцаа холбоо, мэдээллийн технологи, санхүүгийн салбарын хурдацтай хөгжилд хөл нийлүүлэх, бизнесийн цар хүрээгээ тэлэх зорилгоор 2019 оны 3-р улирлаас эхлэн үйл ажиллагаа, технологоо шинэчилж, ББСБ-ын нэршлээ TИ ФИНАНС болгон үйл ажиллагаагаа өргөжүүлээд байна.

Уламжлалт зээлийн үйлчилгээг цахимд шилжүүлснээр харилцагчдын санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж, илүү таатай нөхцлөөр, хялбар үйлчилгээ авах боломжоор хангах зорилготой.

TИ ФИНАНС нь хаанаас ч зээл болон итгэлцлийн үйлчилгээ авах боломжтой апп ба бага хүү, таатай нөхцөлтэйгээр Бизнесийн зээл, Хэрэглээний зээл, Бүтээгдэхүүний зээл болон Итгэлцлийн үйлчилгээг харилцагч нартаа санал болгодог. Бид T-Finance аппликейшнээрээ дамжуулан 60 гаруй мянган хэрэглэгчид дижитал зээлийн үйлчилгээг үзүүлээд байна.

Дижитал зээлийн үйлчилгээний нэг онцлог нь зөвхөн иргэнд бус үндэсний үйлдвэрүүд, ханган нийлүүлэгч, мерчантуудад бага хүүтэй, таатай бөгөөд уян хатан нөхцөлтэй хүүтэй санхүүжилт санал болгодог явдал юм.