Үйлчилгээний нөхцөл

      Энэхүү үйлчилгээний нөхцөл нь “ТИ ФИНАНС ББСБ” ХХК-НЫ “T-FINANCE” зээлийн аппликэйшнд таны тодорхой мэдээллийг хүлээн авах, хадгалах, уг зээлийн нөхцөлд заасан зорилгоор ашиглах, таны ирүүлсэн мэдээллийн дагуу боловсруулалт хийх эрхийг олгох эрх зүйн үр дагавар бүхий хууль зүйн баримт баримт бичиг юм. Иймд та энэхүү үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж, зөвшөөрөх эсэхээ шийдэхийг зөвлөж байна. Та “T-FINANCE” зээлийн аппликэйшнд таны бүртгүүлсэн гар утасны дугаарт илгээсэн 4 орон баталгаажуулах кодыг “БАТАЛГААЖУУЛАХ КОД” хэсэгт оруулан “БАТАЛГААЖУУЛАХ” товчлуурыг дарсан бол таныг уг үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөнч, гарын үсэг зурсан хэмээн үзнэ.
      Нэг. Та энэхүү үйлчилгээний нөхцлийг зөвшөөрснөөр “ТИ ФИНАНС ББСБ” ХХК-нд дараах зөвшөөрөл, эрхийг олгох болно.

1. Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг хүлээн авч, хадгалах.
2. Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээлэлд хиймэл оюун ухааны тусламжтайгаар дүн шинжилгээ хийх, тэдгээрийн үнэн зөвийг шалгаж баталгаажуулах.
3. Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг таны авах боломжтой зээлийн хэмжээ, нөхцлийг тодорхойлох, танд зээл олгохоор шийдвэрлэсэн тохиолдолд тантай байгуулах зээлийн гэрээний төслийг боловсруулахад ашиглах.
4. Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан журмын дагуу цуглуулсан мэдээллийг “ТИ ФИНАНС ББСБ” ХХК-НЫ “T-FINANCE” зээлийн аппликэйшны үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн гаргахтай холбоотойгоор “ТИ ФИНАНС ББСБ” ХХК-НЫ “T-FINANCE” зээлийн аппликэйшнны дотоод хэрэгцээнд ашиглах.
5. Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан журмын дагуу цуглуулсан мэдээллийг “ТИ ФИНАНС ББСБ” ХХК-НЫ “T-FINANCE” зээлийн аппликэйшн болон түүний хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд ашиглах.

      Хоёр. ”ТИ ФИНАНС ББСБ” ХХК нь таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг энэхүү үйлчилгээний нөхцөлд зааснаас бусад зорилгоор ашиглах, бусдад задруулахгүй байх үүрэгтэй бөгөөд, мэдээллийн нууцлалыг хамгаалах үүрэг хүлээнэ.
      Гурав. Та “ТИ ФИНАНС ББСБ” ХХК-НЫ “T-FINANCE” зээлийн аппликэйшнд хувийн болон санхүүгийн мэдээллээ үүсгэх, эсхүл дамжуулахдаа дараах үүрэг хүлээнэ:
1. Хуурамч мэдээлэл оруулахгүй байх.
2. Бусдын хувийн болон санхүүгийн мэдээллийг оруулахгүй байх.
      Дөрөв. Хэрэв Та энэхүү Үйлчилгээний нөхцлийн “Гурав.1”-д заасныг зөрчин хуурамч мэдээлэл оруулсан бол “ТИ ФИНАНС ББСБ” ХХК таны зээлийн хүсэлтийг хянах, Зээлийн гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй.
      Тав. Хэрэв Та энэхүү Үйлчилгээний нөхцлийн “Гурав.2”-д заасныг зөрчин бусдын нэр, хувийн болон санхүүгийн мэдээллийг ашигласан, эсхүл дамжуулсан бол “ТИ ФИНАНС ББСБ” ХХК таны зээлийн хүсэлтийг хянах болон Зээлийн гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй бөгөөд Та өөрийн хууль бус үйлдлийн улмаас тухайн мэдээллийн өмчлөгч, эзэмшигч, “ТИ ФИНАНС ББСБ” ХХК-д учруулсан аливаа гэм хор, хохиролыг бүрэн хариуцна.
      Зургаа. Энэхүү үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулж болох бөгөөд энэ тохиолдолд уг өөрчлөлтийн талаар таны цахим шуудангаар мэдэгдэнэ. Уг цахим шууданг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор уг өөрчлөлтийг зөвшөөрсөн, эсхүл зөвшөөрч байгаа эсэх талаараа мэдэгдээгүй тохиолдолд уг өөрчлөлт хүчин төгөлдөр болно.
      Долоо. ”ТИ ФИНАНС ББСБ” ХХК нь таны мэдээллийн аюулгүй байдлыг хангах, “T-FINANCE” зээлийн аппликэйшнийг зүй бусаар, эсхүл хууль бус зорилгоор ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилгоор аппликейшнд хандах хандалт, таны хийж байгаа аливаа үйлдлийн түүхийн лог болгон хадгалах, түүнийг хуулийн хүрээнд ашиглах эрхтэй.
      Найм. Нууц хадгалах. Талууд Гэрээ байгуулснаар мэдэх болсон нөгөө талынхаа бизнесийн үйл ажиллагаатай холбоотой аливаа мэдээллийг шууд буюу шууд бусаар нөгөө талдаа хортойгоор ашиглахгүй, Гуравдагч этгээдэд задруулахгүй.
      Ес. Энэхүү үйлчилгээний нөхцөлийг Та хүлээн зөвшөөрч “T-FINANCE” зээлийн аппликэйшний өөрийн санхүүгийн мэдээллийг үнэн зөв бөглөж цаашлаад Та зээл авахаар оруулсан өөрийн хувийн болон барьцааны мэдээллийг үнэ зөв гэдгийг гэрээ байгуулах этгээд дээр хурууны хээ уншигч төхөөрөмжид хурууны хээгээ уншуулан баталгаажуулна. Хэрэв ”T-FINANCE” зээлийн аппликэйшний өөрийн санхүүгийн мэдээллийг Та худал бөглөсөн тохиолдолд “ТИ ФИНАНС ББСБ” ХХК-ийн зүгээс гэрээ байгуулахад татгалзах шалтгаан болж болно. Энэ тохиолдолд Танд гарсан хохирлыг ТИ ФИНАНС ББСБ” ХХК-ний зүгээс хариуцахгүй болохыг анхаарна уу.
      Та энэхүү үйлчилгээний нөхцлийг зөвшөөрч, “T-FINANCE” зээлийн аппликэйшнийг ашигласан нь Та болон “ТИ ФИНАНС ББСБ” ХХК-ийн хооронд зээлийн гэрээ байгуулсан, эсхүл “ТИ ФИНАНС ББСБ” ХХК танд зээл олгох амлалт өгсөн, гэрээ байгуулах санал гаргасан, эсхүл уг саналыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Түүнчлэн энэхүү үйлчилгээнмй нөхцөл нь уг нөхцөлд тусгайлан дурдсанаас бусад асуудалаар “ТИ ФИНАНС ББСБ” ХХК-ний эсрэг ямарваа нэг шаардлага гаргах эрхийг танд олгохгүй болно.
      Энэхүү үйлчилгээний нөхцөл нь “ТИ ФИНАНС” ХХК-НЫ “T-FINANCE” зээлийн аппликэйшнд таны тодорхой мэдээллийг хүлээн авах, хадгалах, уг зээлийн нөхцөлд заасан зорилгоор ашиглах, таны ирүүлсэн мэдээллийн дагуу боловсруулалт хийх эрхийг олгох эрх зүйн үр дагавар бүхий хууль зүйн баримт баримт бичиг юм. Иймд та энэхүү үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж, зөвшөөрөх эсэхээ шийдэхийг зөвлөж байна. Та “T-FINANCE” зээлийн аппликэйшнд таны бүртгүүлсэн гар утасны дугаарт илгээсэн 4 орон баталгаажуулах кодыг “БАТАЛГААЖУУЛАХ КОД” хэсэгт оруулан “БАТАЛГААЖУУЛАХ” товчлуурыг дарсан бол таныг уг үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөнч, гарын үсэг зурсан хэмээн үзнэ.
      Хэрэв Та энэхүү үйлчилгээний нөхцлийг зөвшөөрөхгүй байгаа бол “Х” товчлуурыг дарна уу.Энэ тохиолдолд ”ТИ ФИНАНС ББСБ” ХХК-НЫ “T-FINANCE” зээлийн аппликэйшийг ашиглах боломжгүй болохыг анхаарна уу.
Үйлчилгээний төлбөр, зээлийн хүү шимтгэлийн нөхцөл:
1. Худалдан авалтын барьцаагүй зээлийн үйлчилгээ. Шитгэл 0%. Зээлийн хүү төлбөрийн циклээс хамааран 20-30 хоногт 0%, хэтэрсэн тохиолдолд сарын (30 хоногтой сар) 5%
2. Бэлэн мөнгөний барьцаагүй зээлийн үйлчилгээ. Шимтгэл 0%. Зээлийн хүү сарын (30 хоногтой сар) 5%
3. Автомашин лизинг, дугаар барьцаалсан зээл, үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн үйлчилгээнүүд нь сарын 2.8%-3.2% хүүтэй байна.