ТИ ФИНАНС ББСБ ХХК 2014 онд ТЭСО КОРПОРАЦИ ХХК-н хөрөнгө оруулалттайгаар Домог инвест нэрээр банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг явуулж эхэлсэн түүхтэй.

Харилцаа холбоо, мэдээллийн технологи, санхүүгийн салбарын хурдацтай хөгжилд хөл нийлүүлэх, бизнесийн цар хүрээг тэлэх зорилгоор 2019 оны 3-р улирлаас эхлэн үйл ажиллагаа, технологоо шинэчилж, брэндийн нэршлээ TИ ФИНАНС болгон үйл ажиллагаа явуулж эхлээд байна.

Уламжлалт зээлийн үйлчилгээг цахимд шилжүүлснээр харилцагчдын санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж илүү таатай нөхцөлөөр, хялбар үйлчилгээ авах боломжоор ханган ажиллахыг зорьж ажилладаг.